Thursday, April 19, 2012

Банкуудыг брокерын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо



8 цаг 32 минутын өмнө
Банкуудыг брокерын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёр жилийн өмнө батлагдсанаар арилжааны банкууд үнэт цаасны зах зээлд оролцох боломжтой болсон. Үүний дагуу хэд хэдэн банк хөрөнгө оруулалт, брокер дилерийн компани байгуулаад байсан юм. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн 2012 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар арилжааны банкуудын брокерын үйл ажиллагаа эрхлэхийг болиулсан байна.

Банкны тухай хуулийн 6.2-т банк болон түүний хараат, охин компанийн эрхлэх тусгай үйлчилгээг зааж өгсөн байдаг. Түүнд санхүүгийн зөвлөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зөвлөх, андеррайтер, кастодиан, факторингийн үйлчилгээг банкууд эрхлэхийг зөвшөөрсөн. Харин СЗХ-ноос 2011 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 45 дугаар тогтоол гаргаж, “Банкны тухайн хуулийн 6.2-т заасан үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг  баталжээ. Мөн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр дээрх тогтоолдоо 1.11 гэсэн нэмэлт хэсгийг оруулсан бөгөөд түүнд “1.11.1. Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс зуучлан худалдах, худалдан авах” гэсэн заалт оруулжээ.

Сайн моргейж гаргахгүй бол Америк шиг "дампуурах" вий



2012 оны 4-р сарын 19
Сайн моргейж гаргахгүй бол Америк шиг
Засгийн газар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд 100 мянган айлын орон сууц баригдаж, ойрын таван жилд дээрх тооны бага дунд орлоготой иргэд орон сууцтай болох учиртай юм.

Үндсэн зорилт нь бага дунд орлоготой иргэддээ чиглэж байгаа. Ингэснээр гэр хорооллууд цөөрч, хот барилгажсанаар агаарын бохирдол буурах, иргэдийн амьдрал амьжиргаа дээшлэх, цаашлаад барилгын салбар хөгжих, ажлын байр бий болох гэх мэт маш олон ач холбогдолтой. Хөтөлбөр батлагдсан нь яах аргагүй зөв, түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах нь. бас л зөв зүйтэй бодлого.

"Монголын үндэсний компанийн засаглалын бодлого" уулзалт болно



2012 оны 4-р сарын 19
Санхүүгийн зохицуулах хороо, ҮХШХ, АНУ-ын Хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй "Монголын үндэсний компанийн засаглалын бодлого" сэдэвт дугуй ширээний уулзалт өнөөдөр ҮХШХ-нд болно.

Уулзалтын зорилго нь бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд компанийн засаглалын үндэсний бодлого, түүнийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, аргачлалыг нээлттэй хэлэлцүүлэхэд оршиж байгаа аж.

Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа


11 цаг 4 минутын өмнө
Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд суудлаасаа өнөөдөр огцорлоо.

“Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатад шаардлагатай санхүүжүүлэлтийг “Рио Тинто” хариуцахаар хоёр тал гэрээ байгуулах үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна.

“Оюутолгой” төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн гэрээний хүрээнд “Рио Тинто” Айвенхоу-д 1.5 тэрбум ам.долларын зээлийг нэн даруй олгохоор болжээ. Мөн ойрын 4-5 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 3-4 тэрбум ам.долларын зээл авах ажлыг бүрэн хариуцаж ажиллахаар гэрээнд тусгажээ.

НӨАТ-ын босго дүнг 100 сая төгрөг болгосноор улсын төсөвт өөрчлөлт орохгүй


НӨАТ-ын босго дүнг 100 сая төгрөг болгосноор улсын төсөвт өөрчлөлт орохгүй
Өнөөдөр үдээс хойш УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Ц.Сэдванчиг, Д.Батбаяр нарын санаачилсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар татвар төлөгчид 10 сая төгрөг болон түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг хамарч байна. 

УИХ-ын даргад дөрвөн хуулийн төслийг өргөн мэдүүллээ


3 цаг 57 минутын өмнө
УИХ-ын даргад дөрвөн хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Т.Ганди өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дөрвөн хуулийн төслийг өргөн барилаа.

Рагу дуучин Ч.Цэлмүүнийг монголын шинэ дивагаар өргөмжлөв


7 цаг 42 минутын өмнө
Рагу дуучин Ч.Цэлмүүнийг монголын шинэ дивагаар өргөмжлөв
Рок попын шинэ нүүр царай, залуу дуучин Ч.Цэлмүүний анхны цомгийн нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр дуучин Ч.Цэлмүүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Урлагт хөл тавиад удаагүй ч хүмүүс Ч.Цэлмүүнийг хэдийнэ таньж мэддэг болсон. Дууны анхны цомгоо гаргажээ. Цомгоо сонирхуулахгүй юу?
-Бие даасан анхны цомогт маань 15 дуу орсон. Түүний дөрөв нь та бүхэнд хэзээний танил болсон дуунууд байгаа. Харин үлдсэн 11 дуу нь цоо шинэ уран бүтээлүүд юм. Миний эдгээр дуунуудын маань ихэнхийг аав Чинзориг болон Оки ах зохиосон.