Thursday, April 19, 2012

"Монголын үндэсний компанийн засаглалын бодлого" уулзалт болно



2012 оны 4-р сарын 19
Санхүүгийн зохицуулах хороо, ҮХШХ, АНУ-ын Хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй "Монголын үндэсний компанийн засаглалын бодлого" сэдэвт дугуй ширээний уулзалт өнөөдөр ҮХШХ-нд болно.

Уулзалтын зорилго нь бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд компанийн засаглалын үндэсний бодлого, түүнийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, аргачлалыг нээлттэй хэлэлцүүлэхэд оршиж байгаа аж.



Салбарынхны хэлдгээр дээрх зорилгыг биелүүлснээр Монголын бүх хувьцаа эзэмшигчдийн эрх тэгш, шударга байдал, тайлагнах, хариуцлагатай байх, нээлттэй ил тод байх зарчим амжилттай хэрэгжих орчин бүрдэх юм байна. Тиймээс Монголын үндэсний компанийн засаглалын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгууллага, пүүс компаниудад хөрөнгө босгох бизнесийн таатай суурь боломжийг бүрдүүлэх аж.
Г.Нансалмаа

No comments:

Post a Comment