Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимын нээлтийн ёслол боллоо |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимын нээлтийн ёслол болно |
Written by Administrator |
Friday, 06 April 2012 17:33 |
Ирэх даваа гараг буюу 2012 оны 04 сарын 09-нд Үндэсний номын санд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим нээгдэх гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар монгол туургатны бичиг соёлын үнэт өв, гар бичмэл барын ном, монгол судалын ном судрын судалгаа, эх сурвалжсудлалыг хөгжүүлэх зорилгоор Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимыг МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим болголоо.
Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим нь эрдэм шинжилгээний уншлагын танхимын үнэмлэхээр дотоод гадаадын эрдэмтэн мэргэд, монгол судлаачид, их дээд сургуулийн багш нар болон залуу судлаачдад үйлчилнэ. Орчин үеийн уншлагын танхимын жишигт нийцсэн уг танхимд эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн, лекц семинар болон бусад арга хэмжээ зохион байгуулагдах юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол судлалыг хөгжүүлэх, үндэсний үсэг бичгийн дурсгалыг цуглуулах, сурталчлах талаар Үндэсний номын сантай цаашид хамтран ажиллана.
|
Written by Administrator | ||||||||||||||||||||
Tuesday, 10 April 2012 12:32 | ||||||||||||||||||||
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимын нээлт Үндэсний номын санд өнөөдөр боллоо. Нэрэмжит танхимыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга үг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа Үндэсний номын сангийн асуудалд санаа тавьж орчин үеийн шаардлагад нийцсэн танхим нээхээр УИХ-д хандаж, 2012 оны төсөвт хөрөнгө мөнгө суулгуулсны үндсэн дээр энэхүү танхимыг өнөөдөр нээж байна. Бэлтгэл тохижолтын ажилд нь бараг жил гаруй хугацаа зарцууллаа. Цаашид энэ танхимд дижитал аудио, видео тоног төхөөрөмж суурьлуулж, мэдээллийн сан бүрдүүлэх болно. Гадаад, дотоодын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд тухлан суух энэхүү уншлагын танхимын мэдээллийн сан, эх сурвалж орчин үеийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан байх болно. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс Номын сангийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа.
Энэ хууль гарснаар номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болох юм. Номын мэргэд төрөх энэхүү танхимаа Үндэсний номын сангийн ажилтнууд сайхан явч яваарай” гэв. Нэрэмжит танхимаа байгуулан номын сангийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх, цахим тоног төхөөрөмжөөр хангах сайхан санаачилга гаргасанд Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт талархаж байгаагаа үг хэлсэн хүмүүс илэрхийлж байлаа. Тэдний нэг Үдэсний номын сангийн эрдмийн зөвлөлийн дарга, доктор Ш.Чоймаа үг хэлэхдээ нэрэмжит танхимд монголын эрдэмтэд бүтээлээсээ хандивлах болно гэж мэдэгдсэн юм. “Хаадын сан”-гаас Ерөнхийлөгчид бэлэглэсэн 17 боть буюу Модунаас наймдугаар богд хаан хүртэл Монголын хаадын тухай уран сайхны аргаар өгүүлсэн цуврал номыг тус танхимын номын сан хөмрөгт хувь нэмэр болгосныг нээлтийн ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажавт гардуулан өгөв. Энэчлэн Ерөнхийлөгчид бэлэглэсэн олон зуун номыг тус танхимд дэлгэн тавьжээ. Дараа нь ШУА-ийн түүхийн хүрээлэн он оны шилдэг бүтээлүүдээсээ оролцуулсан 20 ном тус нэрэмжит танхимд бэлэглэснийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт гардууллаа.
|
No comments:
Post a Comment