дүрэм журам

Олон Улсын Номын Сангийн Холбоо /ОУНСХ/ ЮНЕСКО--гийн Нийтийн номын сангийн тухай Тунхаглалын 3-р хувилбар 1994 онд нийтлэгдэж гарсан билээ.
Нийтийн номын сангийн үндсэн зарчмуудыг тодорхойлсон чухал баримт бичиг болсныг бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн. Тус Тунхаглалыг 20 гаруй хэлээр  орчуулан гаргасан нь нийтийн номын сангийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн юм. /хавсралт 1-д үз/.
Гэвч цаашид нийтийн номын санг хөгжүүлэхэд шийдвэр гаргаж ажилладаг хүмүүс болон номын санчдын практик үйл ажиллагаанд удирдамж, стандарт болохуйц баримт бичгийг боловсруулж гаргах шаардлагатай нь ойлгогдсон юм.


Иймээс ОУНСХ-ны Нийтийн Номын Сангийн Секцийн Хороо нь шинэ удирдамж боловсруулах ажлыг өөрийн 6-н гишүүдээс бүрдсэн группэд даалгасан юм.


1973 онд ОУНСХ нь нийтийн номын сангийн стандартыг нийтэлснийг 1977 онд дахин хэвлэн гаргасан байна.  1986 онд түүнийг “Нийтийн номын сангийн удирдамж”-аар сольсон. Энэ 2 нийтлэл нь сүүлийн жилүүдэд  ашиглагдаж байгаа мэдээллийн технологийн эрчтэй хөгжлийг тусгаж чадаагүй юм.  Нэрнээс нь харахад л  номын санчдын үйл ажиллагааны практик удирдлагын асуудалд 2 өөр байр сууринаас  хандсан нь харагдаж байна.  1973 оны стандартын оршилд: ”тусгай /тодорхой/ нэг улсад зориулж  стандартыг боловсруулах нь оновчтой бус,  бүх улс орнуудын зорилго нь нэгдмэл,   ижил байсан ба харин тодорхойлогч хүчин зүйл нь хөгжлийн хурд байсан байх” гэжээ. Иймээс 1973 оны хувилбар нь Номын сангийн фондын хэмжээ, засаг захиргааны нэгж, орон тоо, ажлын цаг, номын сангийн байрны стандарт зэргийг багтаасан хэд хэдэн тооны стандарт байсан юм.


1986 оны удирдамжийг зохиогчид нь өөр байр суурийг баримталж байжээ. Үүнд: ”Эрэлт хэрэгцээ,  нөөц ийм өөр өөр байгаа нөхцөлд бүх албадын стандарт ижил байж болохгүй.  Бид дүрмийг санал болгохгүй, харин янз бүрийн улс оронд хуримтлагдсан хаана ч хэрэглэгдэж болох  туршлага дээр үндэслэн зөвлөгөө өгч байна…
Тэс өөр нөхцөлд гарсан туршлага дээр үндэслэж нөөцийн хэмжээ ямар байх талаар өгөх зөвлөмж нь найдвар муутай буруу байх нь дамжиггүй юм.” гэжээ. Янз бүрийн улс орны нийтийн номын сангийн  талаарх статистик мэдээг хавсралтанд оруулсан нь түүнийг номын санчид өөрийн албадын үйл ажиллагаатай харьцуулсан үнэлгээ өгөхөд ашиглах боломжтой юм.


Энэхүү шинэ хэвлэлийг бэлтгэх явцад олон асуудлыг тавьж,  авч үзсэн боловч энд үндсэндээ 3 гол асуудлыг хөндсөн байна. Үүнд:
1.  Төгсгөлийн баримт бичиг нь удирдах зарчим,  мөн тооны стандартыг багтаах ёстой юу,  эсвэл зөвхөн удирдах зарчмаар хязгаарлагдах уу?
2. Нийтийн номын сангийн албадын хөгжлийн түвшин  өөр өөр,  байгаа нөөцийн хувьд ч тэс ялгаатай улс орны номын санчдад практик ач тусаа өгч чадахуйц тийм хувилбарыг бэлтгэн гаргаж болох уу?
3. Ийм их хөгжлийн болон нөөцийн ялгаатай нөхцөлд нийтийн номын санд мэдээлэл харилцааны технологийг ашиглах талаар ямарваа зөвлөлмжийг өгч болох уу? эдгээр асуудлаарх байр суурийг тодорхойлох зорилгоор 1998 оны 8-р сард  Нидерландын  Нордвик хотод семинар зохион байгуулж,  шинэ хэвлэлийн агуулга, хэлбэрийг  хэлэлцсэн юм.

No comments:

Post a Comment