Sunday, April 15, 2012

Татвар бол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх талаар тавьж буй нийтлэг зорилтыг хэрэгжүүлэх төрийн аппаратыг зохих түвшинд ажиллуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн хэлбэр билээ. Эдийн засагт татварын механизмын үзүүлэх нөлөө түүнийг хэрхэн яаж ашиглах зэргийг судлах нь ихээхэн ач холбогдолтой. НӨАТ нь Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсвийн уян хатан маш тогтвортой эх үүсвэр болдогоос гадна татварын тогтолцоог боловсронгуй болгоход ихээнхэн ач холбогдолтой юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар манай улсад хэрэгжээд удаагүй ч онол болон судалгааны ажил бусад олон улсын туршлагыг хуримтлуулан т үүн дээр үндэслэн бэлтгэгдсэн боловч төгс боловсронгуй болж чадаагүй байгаа татварын төрөл юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь эцсийн дүндээ аливаа улс орны хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг буюу үн эн зөв санхүүгийн тайлан мэдээлэл бэлтгэдэг болгох, татварын х өндлөнгийн мэдээллийг цуглуулах найдвартай хэрэгсэл, эх үүсвэр болох ингэснээр далд эдийн засаг буюу хар зах зээлийг багасгах, улмаар арилгах , мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, ху вь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах ач холбогдолт бүхий татвар юм. Иймээс бид энэхүү чухал ач холбогдолтой татварын зүйл Монголд хэрхэн хэрэгжиж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх санал дүгнэлт боловсруулах зорилгоор энэхүү сэдвийг сонгож авч судалгаа хийж байна. НӨАТ-ийн тухай, т үүнийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх санал дүгнэлт боловсруулна гэвэл зайлшгүй татварын механизмыг авч үзэх шаардлагатай юм. Татварын механизм гэдэг нь татварын бодлогыг хэрэгж үүлэх үүднээс тө рөөс түүний
тогтолцооны хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны цогц юм. ХОЁРДУГААР ХЭСЭГ: СУДАЛГААНЫ ХЭСЭГ 2.1. Онолын судалгаа Нэмэгдсэн өртгийн албан татвар бол хувь хүнд шууд ногддоггүй харин тухайн хүнд үйлчилсэн үйлчилгээ ба бараанд ногдуулсан шууд бус хэлбэрийн татвар гэж олон улсын практикт өргөн хэрэглэх болжээ. Өөрөөр хэлбэл эцсийн үр дүн гарахыг хүлээхгүйгээр НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэнд тулгамдаж буй зарим асуудлууд 2 Г.Гантулга, Ч.Өнөржаргал борлуулалт, бараа, ажил үйлчилгээнд ногдуулан авдаг учраас төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болдог гэж үздэг. 20-р зууны сүүлчээр санхүүгийн салбарт гарсан томоохон ололтуудын нэг нь нэмэгдсэн өртгийн албан татварыг нэвтрүүлсэн явдал гэж үздэг бөгөөд татварын эрх зүйн хөгжлийн олон зууны түүхэнд НӨАТ нь шууд бус татвар ногдуулалтын харьцангуй шинэ төрөл болон гарч ирсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварыг анх 1920 онд Германы бизнесмен Вон Сименс бичиж тэмдэглэсэн гэдэг. НӨАТ-ыг санаачлан нэвтрүүлсэн анхны орон бол Франц улс юм. Энэ татварын үндэс нь гүйлгээний татварыг суутгах, хэрэглэх тогтолцооны хөгжлийн дараалсан гурван үе шатанд оршдог. НӨАТ-ын хөгжлийн үе шатыг • 1937 он, гүйлгээний татвараас үйлдвэрлэлийн нэгдсэн нэг татварт шилжсэн шилжилт • 1948 он, саланги төлбөрийн системийг бий болгосон /Энэ тогтолцооны дагуу үйлдвэрлэгч татварыг хасаж уг зөрүүгээр сард нэг удаа татвар төлдөг байв/ • 1954 он, НӨАТ-ыг татварын практикт нэвтрүүлсэн гэсэн гурван үе шатаар авч үздэг. 1 Онолын хувьд НӨАТ нь эцсийн хэрэглэгчид ногдох ёстой байдаг боловч түүнийг эцсийн хэрэглээнээс өмнө буюу эцсийн хэрэглээний өмнөх үйлдвэрлэл, хувиарлалтын шатанд ч авч болдог. Өөрөөр хэлвэл НӨАТ -ын нэг болон олон шатлалт хэлбэр үүд байдаг ба эдгээрээс алиныг нь ч сонгосон гэсэн эцсийн хэрэглээнд ногдох татварын дарамт төвийг сахисан, олон нийтэд ил тод байх шаардлагыг хангасан байх шаардлагатай. Нэг шатлалтай НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч бараа, үйлчилгээг худалдан авч буй тэр үед авдаг. Нэг шатлалтай хэрэглээний татварыг үйлдвэрлэл, хувиарлалтын эхний шатуудад авах нь татварын шатлал болон эцсийн хэрэглээний хоорондох нэмүү өртөг, шатлалын тоо зэргээс хамаарч тухайн бараа үйлчилгээний үнийн тодорхой хувьд нөлөөлдөг . Энэ нь төвийг сахисан, олон нийтэд ил тод байдал алдагдахад хүргэх талтай. 1 http://revolution.allbest.ru/finance/00040255_0.htmlНӨАТ-ын хуулийн хэрэгжилтэнд тулгамдаж буй зарим асуудлууд 3 Г.Гантулга, Ч.Өнөржаргал Харин олон шатлалт НӨАТ-ын 2 хэлбэр байдаг ба тухайлбал татварыг үйлдвэрлэл, хуваарилалтын тухайн үе шат бүрт ногдуулснаар бараа үйлчилгээний өртгийн нэг хэсэг болдог ба ингэснээр дараагийн шатанд ногдох хэрэглээний татварын сууринд багтан ордог. Харин НӨАТ -ыг ингэж то о цох нь түүний төвийг сахисан, олон нийтэд ил тод байх явдлыг алдагдуулдаг. Н ӨАТ -ын хуримтлагдаагүй хэлбэр нь үйлдвэрлэл хувиарлалтын үе шат бүрт уг татварыг ногдуулж, дараагийн шатанд түүнийг нь бүрэн тэглэх замаар эцсийн хэрэглээнд ногдох хүртэл явагддаг. НӨАТ нь урд хэрэглэж байсан гүйлгээний татвараас татварын давхардал гаргадаггүйгээрээ давуу бөгөөд экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд өмнөх шатанд төлсөн татвар болон дотоодоос худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд ногдуулсан татварын хасалт хийж буцаан олгодог б өгөөд импортод ногдуулж байгаа татвар, дотоодын бараа, ажил үйлчилгээнд ногдуулж байгаа татвар нь нэгэн адил хувь хэмжээтэй байдгаараа илүү талтай юм. НӨАТ нь шууд бус хэрэглээний татвар тул эцсийн хэрэглэгч энэ татварын төлөгч болохоос бус импортлогч, үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдэд төдийлөн нэмэлт дарамт болдоггүй. Харин бараа, үйлчилгээ нь тодорхой хэмжээгээр нэмэгдэж, зах зээлийн өрсөлдөөнд нөлөөлөх талтай. Татварын тогтолцоонд шийдвэрлэвэл зохих олон асуудлыг шийдэх үндсэн арга зам нь бодлого оновчтой, хэрэгжих боломжтой байхад оршино. Татварын бодлого улс орны өөрөө өөрийгөө нөхөн хангах чадвартай, эдийн засгийн тогтвортой хөгжлийн стратегид хүрэхтэй уялдан харилцаанд оролцогч талуудын амьдрах чадварт сөргөөр нөлөөлөхгүй байх түвшинд боловсрогдох учиртай. Иймээс татварын бодлогод татвар цуглуулах баазыг бүрдүүлэх, хувь хэмжээг оновчтой тогтоохоос гадна хуулийг хэрэгжүүлэх удирдлага, механизмыг ч орхигдуулахгүйгээр цогцоор авч шийдвэрлэх нь улс орны хөгжилд тустай. Татварын бодлогын стратегиийг эрдэмтэн судлаачид дараах байдлаар тодорхойлсон байдаг.  Татварын бүтэц нь нийгэм эдийн засгийн бүтэцтэйгээ нийцсэн байх,  Татвар ногдуулах бааз суурь өргөн байх,  Татвар ногдуулах хувь хэмжээ оновчтой байх,НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэнд тулгамдаж буй зарим асуудлууд 4 Г.Гантулга, Ч.Өнөржаргал  Ядуу хэсгийн татварын ачаалал бага байх. Татварын бодлогод нөлөөлөх хүчин зүйлс:  Гадаад хүчин зүйлс: o Улс төрийн хүчин зүйлс: Төр, улс төрийн намуудын бодлого, эрх зүйн орчин, гадаад харилцаа o Эдийн засгийн хүчин зүйлс: Эдийн засгийн бүтэц, өсөлт o Нийгмийн хүчин зүйлс: Татварын харилцаанд орж буй талуудыг татварт хандах хандлага, төлөвшил o Мэдээлэл, технологийн хүчин зүйлс: Мэдээлэл, хяналт, бүртгэлийн орчны зохион байгуулалт, төлөвшил, хангамж  Дотоод хүчин зүйлс: o Татвар ногдуулах, хураах үйл ажиллагаа болон төрийн албаны бүтэц, зохион байгуулалт o Ажиллах хүчний нөөц, хүний хүчин зүйлийн бодлого o Татварын албаны үйл ажиллагаа o Татварын механизмын үйлчлэл НӨАТ тогтоосон бүх орнуудын ерөнхий чиг хандлагаас харвал энэ төрлийн татварыг татварын тогтолцоон дахь нэг голлох татвар болгон хувиргасанд оршино. Үндсэн шалтгаан нь НӨАТ:  Төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болдог;  Татвар хураахад хялбар учир татварын тогтолцоог гажуудуулах нь бага;  Татварын хяналт шалгалт хийх нөхцлийг бүрдүүлдэг;  Олон улсын нийтлэг, стандарт загвартай тул олон улсын жишигт нийцсэн татварын тогтолцоог бүрдүүлэхэд хялбар зэрэг давуу талуудыг олгодогтой холбогдоно. Дутагдалтай тал нь:  Татварын шударга байх, төлөгдөхүйц байх зарчмуудтай зөрчилдө х /хэрэглээгээр дамжин ногдуулдаг учир татвар т өлөгчийн төлбөрийн чадвартай уялдаж НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэнд тулгамдаж буй зарим асуудлууд 5 Г.Гантулга, Ч.Өнөржаргал чаддагүйгээс нийгмийн орлого багатай, ядуу хэсэгт татварын дарамтыг үүсгэн, шударга бус тогтолцоо бүрдэнэ/;  Орлого хуваарилалтанд сөрөг нөлөөтэй /бага орлоготой өрхийн хувьд НӨАТ нь хэрэглээгээр дамжин төлдөг учир зайлшгүй бодит хэрэглээгээ бууруулахаас өөр аргагүй болдог нь тэдний амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлнө гэсэн талаас авч үзнэ./ 2.2. НӨАТ-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал Өнөөгийн байдлаар дэлхийн 123 оронд хэрэгжиж, энэ татвар нь жил бүр дунджаар татварын орлогын 27 хувь буюу дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 5 орчим хувьтай тэнцэх хэмжээний орлогыг бүрдүүлж байна. Энэхүү үзүүлэлт манай орны хувьд харьцангуй бага буюу 2-3 хувь байдаг ба сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа юм. Ингэж өсөж байгаа шалтгаан нь дотоодын нийт б үтээгдэхүүнд хувь нэмрээ оруулж байгаа компаниудын борлуулалтын хэмжээ өсөж 10 саяын босгыг давах болсонтой холбоотой. Доорх хүснэгнэлд ДНБ-д эзлэх НӨАТ-ийн хувь хэмжээг харууллаа. Хүснэгт 1. ДНБ ба НӨАТ-ын харьцаа /сая.төг/ Орлогын төрөл 2006 он 2007 он 2008 он 2009 он ДНБ 3 017 425.8 3 325 892.5 3622 670.5 3564278.1 Үүнээс: НӨАТ 87,892,4 94,158,3 138,788,4 157,992,3 НӨАТ/ДНБ% 2,9% 2,8% 3,8% 4,4% Дэлхийн олон орнуудад НӨАТ-ыг татварын нэгэн төрөл болгон хэрэглэж байгаа ба төсвийн орлогод голлох үүргийг гүйцэтгэдэг. Энэ татвар нь 3 хувилбартай байдаг. Үүнд:  Үйлдвэрлэлийн төрлийн НӨАТ (Value added tax)  Орлогын төрлийн НӨАТ ( Sales tax)  Хэрэглээний төрлийн НӨАТ ( Consumption tax) Монгол Улсын хувьд Үйлдвэрлэлийн төрлийн буюу олон улсад Нэмэгдсэн өртгийн албан татвар гэж нэрлэгддэг үйлдвэрлэлийн шат бүрд ногдуулдаг буюу олон шатлалт хэлбэрээр энэхүү татварыг хэрэгжүүлж байна. Дараах хүснэгтэнд Монгол Улсын татварын нийт орлогыг сүүлийн 9 жилийн байдлаар харуулсан ба нийт татварын орлогод шууд ба шууд бус татварын эзлэх хувь хэмжээ харууллаа. Эндээс харвал нийт татварын НӨАТ-ын хуулийн хэрэгжилтэнд тулгамдаж буй зарим асуудлууд 6 Г.Гантулга, Ч.Өнөржаргал орлогод эзлэх хэвь хэмжээ жилээс жил буурсаар байна. Энэ нь сүүлийн жилүүдэд уул уурхай зэрэг дотооддоо хэрэглэдэгг үй гадаадад гаргадаг бүтээгдэхүүн нэмэгдэж байгаатай холбоотой юм. Учир нь экспортод НӨАТ-ын 0 хувь хэмжээг хэрэглэдэг билээ. Цаашид ч уул уурхайн салбарын эрчимтэй өсөлттэй холбоотойгоор шууд бус тат варууд тэр дундаа НӨАТ -ийн татварын орлогод эзлэх хувь хэмжээ буурах магадлалтай байна. Ингэснээр дээрх дурдсанчлан НӨАТ -ын нэг давуу тал бол төсвийн орлогын найдвартай эх үүсвэр болох ингэснээр далд эдийн засаг буюу хар зах зээлийг багасгах, улмаар арилгах, мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгах зэрэг эерэг нөлөөллүүд буурах хандлагатай болох юм. Манай орны нийт экспортын дийлэнх буюу бараг 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэж байгаа ба бараг түүхий чигээрх нь буюу боловсруулалт хийлгүйгээр буюу өртөг нэмэгдүүлэлгүйгээр шууд гаргаж байгаа энэ үед “Нэмэгдсэн өртгийн”Албан татвараас “чөлөөлж” байгаа нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл бид баялагаа үнэгүйдүүлж /“өртөггүйжүүлж”/ байна гэж шууд ойлгогдохоор байна. Манайх шиг дан уул уурхайгаас хараат улсын хувьд уул уурхайн салбарт арай өөр зарчмаар НӨАТ ноогдуулах /бусад улсаас “хуулахгүйгээр”/ тухайлбал худалдан авалтанд төлс өн НӨАТ-ыг буцаан олгохгүй өөрөөр хэлбэл чөлөөлөгдөх үйлдвэрлэл үйлчилгээнд хамруулах нь шударга байдалд нийцэх болой. Энэ нь тэд баялагыг минь худалдан авахад төлсөн “өртөг” хэмээн үзэх ёстой хэмээн бодож байна. Судалгаанаас үзэхэд өндөр хөгжи лтэй ихэнх улс экспортоо НӨАТ-аас чөлөөлөх ба “0” хувь хэмжээ хэрэглэдэг ба гэхдээ тэдний эдийн засгийн бүтэц нь экспортод чиглэсэн ба гадагш гаргаж байгаа бараа үйлчилгээнүүд нь ихэвчлэн дахин нэмүү өртөг бий болгох боломжгүй буюу эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа нь манай орноос эрс өөр байгаа юм.

No comments: