Thursday, April 19, 2012

Банкуудыг брокерын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо



8 цаг 32 минутын өмнө
Банкуудыг брокерын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо
Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёр жилийн өмнө батлагдсанаар арилжааны банкууд үнэт цаасны зах зээлд оролцох боломжтой болсон. Үүний дагуу хэд хэдэн банк хөрөнгө оруулалт, брокер дилерийн компани байгуулаад байсан юм. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Хяналтын зөвлөлийн 2012 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар арилжааны банкуудын брокерын үйл ажиллагаа эрхлэхийг болиулсан байна.

Банкны тухай хуулийн 6.2-т банк болон түүний хараат, охин компанийн эрхлэх тусгай үйлчилгээг зааж өгсөн байдаг. Түүнд санхүүгийн зөвлөх, итгэлцлийн үйлчилгээ, даатгалын зөвлөх, андеррайтер, кастодиан, факторингийн үйлчилгээг банкууд эрхлэхийг зөвшөөрсөн. Харин СЗХ-ноос 2011 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 45 дугаар тогтоол гаргаж, “Банкны тухайн хуулийн 6.2-т заасан үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ыг  баталжээ. Мөн дөрөвдүгээр сарын 21-ний өдөр дээрх тогтоолдоо 1.11 гэсэн нэмэлт хэсгийг оруулсан бөгөөд түүнд “1.11.1. Үнэт цаасны зах зээл дээр бусдын нэрийн өмнөөс зуучлан худалдах, худалдан авах” гэсэн заалт оруулжээ.

Сайн моргейж гаргахгүй бол Америк шиг "дампуурах" вий



2012 оны 4-р сарын 19
Сайн моргейж гаргахгүй бол Америк шиг
Засгийн газар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хүрээнд 100 мянган айлын орон сууц баригдаж, ойрын таван жилд дээрх тооны бага дунд орлоготой иргэд орон сууцтай болох учиртай юм.

Үндсэн зорилт нь бага дунд орлоготой иргэддээ чиглэж байгаа. Ингэснээр гэр хорооллууд цөөрч, хот барилгажсанаар агаарын бохирдол буурах, иргэдийн амьдрал амьжиргаа дээшлэх, цаашлаад барилгын салбар хөгжих, ажлын байр бий болох гэх мэт маш олон ач холбогдолтой. Хөтөлбөр батлагдсан нь яах аргагүй зөв, түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах нь. бас л зөв зүйтэй бодлого.

"Монголын үндэсний компанийн засаглалын бодлого" уулзалт болно



2012 оны 4-р сарын 19
Санхүүгийн зохицуулах хороо, ҮХШХ, АНУ-ын Хөгжлийн агентлагаас зохион байгуулж буй "Монголын үндэсний компанийн засаглалын бодлого" сэдэвт дугуй ширээний уулзалт өнөөдөр ҮХШХ-нд болно.

Уулзалтын зорилго нь бодлого боловсруулагчид, компанийн засаглалын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллагуудын хүрээнд компанийн засаглалын үндэсний бодлого, түүнийг амжилттай хэрэгжүүлэх арга зам, аргачлалыг нээлттэй хэлэлцүүлэхэд оршиж байгаа аж.

Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа


11 цаг 4 минутын өмнө
Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд суудлаасаа өнөөдөр огцорлоо.

“Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатад шаардлагатай санхүүжүүлэлтийг “Рио Тинто” хариуцахаар хоёр тал гэрээ байгуулах үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна.

“Оюутолгой” төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн гэрээний хүрээнд “Рио Тинто” Айвенхоу-д 1.5 тэрбум ам.долларын зээлийг нэн даруй олгохоор болжээ. Мөн ойрын 4-5 жилийн хугацаанд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 3-4 тэрбум ам.долларын зээл авах ажлыг бүрэн хариуцаж ажиллахаар гэрээнд тусгажээ.

НӨАТ-ын босго дүнг 100 сая төгрөг болгосноор улсын төсөвт өөрчлөлт орохгүй


НӨАТ-ын босго дүнг 100 сая төгрөг болгосноор улсын төсөвт өөрчлөлт орохгүй
Өнөөдөр үдээс хойш УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Ц.Сэдванчиг, Д.Батбаяр нарын санаачилсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар татвар төлөгчид 10 сая төгрөг болон түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуй нэгжийг хамарч байна. 

УИХ-ын даргад дөрвөн хуулийн төслийг өргөн мэдүүллээ


3 цаг 57 минутын өмнө
УИХ-ын даргад дөрвөн хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд Т.Ганди өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд дөрвөн хуулийн төслийг өргөн барилаа.

Рагу дуучин Ч.Цэлмүүнийг монголын шинэ дивагаар өргөмжлөв


7 цаг 42 минутын өмнө
Рагу дуучин Ч.Цэлмүүнийг монголын шинэ дивагаар өргөмжлөв
Рок попын шинэ нүүр царай, залуу дуучин Ч.Цэлмүүний анхны цомгийн нээлт өчигдөр боллоо. Энэ үеэр дуучин Ч.Цэлмүүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Урлагт хөл тавиад удаагүй ч хүмүүс Ч.Цэлмүүнийг хэдийнэ таньж мэддэг болсон. Дууны анхны цомгоо гаргажээ. Цомгоо сонирхуулахгүй юу?
-Бие даасан анхны цомогт маань 15 дуу орсон. Түүний дөрөв нь та бүхэнд хэзээний танил болсон дуунууд байгаа. Харин үлдсэн 11 дуу нь цоо шинэ уран бүтээлүүд юм. Миний эдгээр дуунуудын маань ихэнхийг аав Чинзориг болон Оки ах зохиосон.

ШҮЛЭГ

Оюутануудаа өмөөрч бичсэн шүлэг

Оюутануудаа та нар хааяа ч гэсэн хайрла
Он гараад л тэд чинь яваад өгнө шүү дээ
Оюутан залуус үгүй бол анги танхим хоосон



Sunday, April 15, 2012

Татвар бол улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх талаар тавьж буй нийтлэг зорилтыг хэрэгжүүлэх төрийн аппаратыг зохих түвшинд ажиллуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн хэлбэр билээ. Эдийн засагт татварын механизмын үзүүлэх нөлөө түүнийг хэрхэн яаж ашиглах зэргийг судлах нь ихээхэн ач холбогдолтой. НӨАТ нь Нэмэгдсэн өртгийн албан татвар нь төсвийн уян хатан маш тогтвортой эх үүсвэр болдогоос гадна татварын тогтолцоог боловсронгуй болгоход ихээнхэн ач холбогдолтой юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар манай улсад хэрэгжээд удаагүй ч онол болон судалгааны ажил бусад олон улсын туршлагыг хуримтлуулан т үүн дээр үндэслэн бэлтгэгдсэн боловч төгс боловсронгуй болж чадаагүй байгаа татварын төрөл юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь эцсийн дүндээ аливаа улс орны хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэг буюу үн эн зөв санхүүгийн тайлан мэдээлэл бэлтгэдэг болгох, татварын х өндлөнгийн мэдээллийг цуглуулах найдвартай хэрэгсэл, эх үүсвэр болох ингэснээр далд эдийн засаг буюу хар зах зээлийг багасгах, улмаар арилгах , мөнгөний урсгалыг төр өөрийн хяналтад байлгаж, ху вь хүн, аж ахуйн нэгж байгууллагыг санхүүгийн цэгцтэй тогтолцоонд оруулах ач холбогдолт бүхий татвар юм. Иймээс бид энэхүү чухал ач холбогдолтой татварын зүйл Монголд хэрхэн хэрэгжиж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх санал дүгнэлт боловсруулах зорилгоор энэхүү сэдвийг сонгож авч судалгаа хийж байна. НӨАТ-ийн тухай, т үүнийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлэх санал дүгнэлт боловсруулна гэвэл зайлшгүй татварын механизмыг авч үзэх шаардлагатай юм. Татварын механизм гэдэг нь татварын бодлогыг хэрэгж үүлэх үүднээс тө рөөс түүний

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимын нээлтийн ёслол боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимын нээлтийн ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимын нээлтийн ёслол болно
Written by Administrator   
Friday, 06 April 2012 17:33
Ирэх даваа гараг буюу 2012 оны 04 сарын 09-нд Үндэсний номын санд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим нээгдэх гэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар монгол туургатны бичиг соёлын үнэт өв, гар бичмэл барын ном, монгол судалын ном судрын судалгаа, эх сурвалжсудлалыг хөгжүүлэх зорилгоор Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний уншлагын танхимыг МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим болголоо.


Ерөнхийлөгчийн нэрэмжит танхим нь эрдэм шинжилгээний уншлагын танхимын үнэмлэхээр дотоод гадаадын эрдэмтэн мэргэд, монгол судлаачид, их дээд сургуулийн багш нар болон залуу судлаачдад үйлчилнэ. Орчин үеийн уншлагын танхимын жишигт нийцсэн уг танхимд эрдэм шинжилгээний томоохон хурал зөвлөгөөн, лекц семинар болон бусад арга хэмжээ зохион байгуулагдах юм.
МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол судлалыг хөгжүүлэх, үндэсний үсэг бичгийн дурсгалыг цуглуулах, сурталчлах талаар Үндэсний номын сантай цаашид хамтран ажиллана.
Written by Administrator   
Tuesday, 10 April 2012 12:32
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний уншлагын танхимын нээлт Үндэсний номын санд өнөөдөр боллоо. Нэрэмжит танхимыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга үг хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн цагаасаа Үндэсний номын сангийн асуудалд санаа тавьж орчин үеийн шаардлагад нийцсэн танхим нээхээр УИХ-д хандаж, 2012 оны төсөвт хөрөнгө мөнгө суулгуулсны үндсэн дээр энэхүү танхимыг өнөөдөр нээж байна. Бэлтгэл тохижолтын ажилд нь бараг жил гаруй хугацаа зарцууллаа. Цаашид энэ танхимд дижитал аудио, видео тоног төхөөрөмж суурьлуулж, мэдээллийн сан бүрдүүлэх болно. Гадаад, дотоодын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд тухлан суух энэхүү уншлагын танхимын мэдээллийн сан, эх сурвалж орчин үеийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан байх болно. Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс Номын сангийн тухай хуулийн төсөл боловсруулж байгаа.
Энэ хууль гарснаар номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого тодорхой болох юм. Номын мэргэд төрөх энэхүү танхимаа Үндэсний номын сангийн ажилтнууд сайхан явч яваарай” гэв. Нэрэмжит танхимаа байгуулан номын сангийн үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх, цахим тоног төхөөрөмжөөр хангах сайхан санаачилга гаргасанд Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт талархаж байгаагаа үг хэлсэн хүмүүс илэрхийлж байлаа. Тэдний нэг Үдэсний номын сангийн эрдмийн зөвлөлийн дарга, доктор Ш.Чоймаа үг хэлэхдээ нэрэмжит танхимд монголын эрдэмтэд бүтээлээсээ хандивлах болно гэж мэдэгдсэн юм. “Хаадын сан”-гаас Ерөнхийлөгчид бэлэглэсэн 17 боть буюу Модунаас наймдугаар богд хаан хүртэл Монголын хаадын тухай уран сайхны аргаар өгүүлсэн цуврал номыг тус танхимын номын сан хөмрөгт хувь нэмэр болгосныг нээлтийн ёслолын үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд Үндэсний төв номын сангийн захирал Х.Чилаажавт гардуулан өгөв. Энэчлэн Ерөнхийлөгчид бэлэглэсэн олон зуун номыг тус танхимд дэлгэн тавьжээ. Дараа нь ШУА-ийн түүхийн хүрээлэн он оны шилдэг бүтээлүүдээсээ оролцуулсан 20 ном тус нэрэмжит танхимд бэлэглэснийг хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Хишигт гардууллаа.

Үндэсний номын санд цахим ном ирлээ
Written by Administrator   
Tuesday, 03 April 2012 10:20
“Интерпресс” ХХК “Ном уншихад хялбар боллоо” уриа гаргаж, Үндэсний номын санд 70 ширхэг цахим номоор бэлэг барилаа. Дэлхий нийтэд цахим номын үйлчилгээ ид хөгжиж байгаа энэ үед хэвлэлийн ууган үйлдвэрүүдийн нэг тус компани Үндэсний номын сангийн уншигчдын хэрэгцээнд нийцсэн бэлэг барьсанд талархаж буйгаа илэрхийлье.
“Интерпресс” ХХК www.iNom.mn цахим номын дэлгүүрээрээ дамжуулан бүх төрлийн ном хэвлэлийг худалдаалдаг бөгөөд цахим санд үнэгүй татаж унших боломжтой номнууд ч цөөнгүй бий. Цахим ном нь зураг, дүрс бичлэгээр баялаг, хүссэн хэмжээгээрээ томруулаад унших боломжтой, авч явахад хялбар, байгальд ээлтэй зэргээрээ онцлог .

Номын сангийн уншигч үйлчлүүлэгч, номын хорхойтнууд та бүхэн Үндэсний номын санд хүрэлцэн ирж “Интерпресс” ХХК-ийн бэлэглэсэн номнуудыг уншиж болохоос гадна уншлагын танхимуудаас www.iNom.mn цахим номын дэлгүүрийн 1000, 3000, 5000, 10000 төгрөгийн картыг худалдан авч, цахим сангаас хүссэн номоо авч унших боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг 343969 утаснаас лавлана уу